Хоёр хоног хуралдсан Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын үйлдвэр худалдааны удирдагчдын дээд хэмжээний уулзалт, орон нутгийн цагаар 21-ний үдээс өмнө Перугийн нийслэл Лимад нээгдлээ.
Уг хурал нь АПЕК-д тулгарч байгаа өдөөлөг: өсөлт, эрх тэгш болон тогтвортой хөгжил уриан дор болсон байна. АПЕК-ийн 21 гишүүний 1200 гаруй төлөөлөгч дэлхийн эдийн засгийн байдал болон банк санхүүгийн хямралтай тэмцэх асуудлаар ярилцах болно.
Перугийн ерөнхийлөгч Алан Гарсиа нээлтийн ёслол дээр үг хэлэж, Америкийн орон сууцны зээлийн хямралаас болсон банк санхүүгийн хямрал өдөр ирэх дутам ноцтой болж байгаа үеэр АПЕК-ийн үйлдвэр худалдааны удирдагчдын дээд хэмжээний уулзалт хийж байгаа нь хөрөнгө оруулалт болон худалдааг дайчлах шинэ арга олохын төлөө юм гэж тэмдэглээд АПЕК-ийн гишүүнүүд эдийн засгийн хэтийн төлөвд итгэлээ нэмэгдүүлэн, аж үйлдвэр худалдааны этгээдэд итгэлтэй байж, хамтран ажиллаж эдийн засгийн орчиноо сайжруулахыг уриалж, гишүүд зах зээлээ нээлттэй байлгаж, худалдааны ивээх үзлээс зайласхих хэрэгтэй гэж цохон тэмдэглэжээ. Хятадын эдийн засгийн хөгжлийн хэлбэр болон бодлогоос бусад орон суралцууштай юм гэж тэрээр бас тэмдэглэжээ.
Хятад улсын дарга Хү Жиньтао уг хуралд оролцон үг хэлсэн байна. Олон улсын банк санхүүгийн хямралын тухай ярих үед тэрээр тэмдэглэхдээ, дэлхийн олон орон итгэлээ нэмэгдүүлэн, зохицуулалт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, шуурхай арга хэмжээ авч одоогийн банк санхүүгийн хямралын өргөжихийг тогтоон бариж, дэлхийн эдийн засгийн нэмэгдэлд тус дөхөм үзүүлэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ олон улсын хамтын нийгэмлэг талуудын бүрэн зохицуулсан үндсэн дээр олон улсын банк санхүүгийн тогтолцоонд шаардлагатай өөрчлөлт хийх хэрэгтэй гэжээ.
Хятад улс тогтвортой хөгжсөн дэлхийн эдийн засгийн тогтолцоо, багтаамжтай дэг журамтай олон улсын банк санхүүгийн тогтолцоо, шудрага зүй зохистой олон улсын худалдааны тогтолцоо, эрх тэгш үр ашигтай дэлхийн хөгжлийн тогтолцоо тогтоохыг үргэлжлэн ахиулж, өөрийн орны хөгжлөө биелүүлэхийн зэрэгцээ хамтын ажиллагааны түншийн ялангуяа хөгжиж байгаа орны зүй ёсны анхаарал тавиж байгаа асуудлыг авч үзнэ гэж Хү Жиньтаэо илэрхийлжээ.
Хятадын хөгжлийн асуудлаар дарга Хү Жиньтао хэлэхдээ, Хятад улс шинжлэх ухаанч хөгжлийн тогтолцоонд ашигтай мехнизм тогтоож, гадаадад нээлттэй байх үндсэн бодлогоо баримтлан, идэвхтэй байр сууриар олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд оролцох болно гэжээ. \Гэрэлт орчуулж,Баясгалан хяна \
|