Хятадын Түвд судлаачдын төлөөлөгчид 21-ний өдөр Мадридын "Азийн гэр бүл" том давхар байшинд яриа уулзалт хийж, Испанийн олон давхаргын хүмүүстэй Түвдийн асуудлаар гүнзий ярилцаж солилцоо хийсэн байна.
Ардчилсан өөрчлөлтөөс хойших Түвдийн хөгжил дэвшил, эдийн засаг, нийгмийн үндсэн байдал, Лхасын 3-р сарын 14-ний хэргийн үнэн байдал, Түвд бүс нутгийн тогтвортой байдал, Далай ламын бүлгийн "дээд хэмжээнд өөртөө засна" гэдгийн бодитой агуулга зэргийг төлөөлөгчид танилцуулсан байна.
Далай ламын асуудлаар төлөөлөгчдийн тэргүүн Жэндүй хэлэхдээ: Хятадын төв Засгийн газрын холбогдох байгууллага болон Далай ламын бие төлөөлөгчтэй олон удаа уулзаж ярилцсан. Гэвч Далай ламын бүлгийн сурталчилж байгаа Дүвд "дээд хэмжээнд өөртөө засна" гэгч нь эх орныг хагалан бутаргаж, Түвдийг тусгаарлах зорилготой болохоор, үүнийг төв Засгийн газар болон Түвдийн ард түмэн хүлээн авахгүй юм гэжээ. \Баясгалан орчуулж О.Дарамбазар хянав.\
|