• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-22 18:03:01    
Хү Жиньтао Жорж Буштай уулзлаа

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улсын Дарга Хү Жиньтао Америркийн Ерөнхийлөгч Жорж Буштай 21-ний өдөр Лимад уулзлаа. Хятад, Америкийн харилцаа, олон улсын банк санхүүгийн хямралтай тэмцэх, дэлхийн эдийн засагт тус төхөм үзүүлэх, дэлхийн энх тайвныг хамгаалах зэрэг харилцан сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн чухал чухал асуудлаар хоёр тал санал бодлоо гүнзгий солилцжээ.

     Хү Жиньтао хэлэхдээ: хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад, Америкийн харилцаа өнгөрсөн 7 жил гаруйн хугацаанд чухал ахицтай болсон. Эдгээр жилүүдийн хоёр орны харилцааны хөгжлийн явцыг эргэн харахад, хамгийн чухал туршлага гэвэл: стратегийн өндөрлөг болон алс холыг харсан үүднээс хоёр орны бүтээлч хамтын ажиллагааны харилцааны том чиглэлийг бат эзэмшиж, итгэлцлээ нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, санал зөрөлдөөн, эгзэгтэй асуудлыг зохистой шийдэх, ялангуяа Тайваний асуудлыг зүй зохистой зохицуулах явдал юм. Тайваний асуудал нь Хятадын амин чухал ашиг сонирхолтой холбогдож байгаа бөгөөд Хятад, Америкийн харилцаан дахь хамгийн чухал, хамгийн эгзэгтэй асуудал байсаар ирсэн юм. Нэг Хятадын зарчмыг яасан ч өөрчилж болохгүй. Өнөө, Хятад, Америркийн харилцаа өнгөрснөө залгамжилж, ирээдүйг нээх үед ороод байгаа. Америкийн талтай хамт хоёр орны харилцааны хөгжлийн сайн сайхан хандлагыг баримталж, хоёр орны харилцааны эрүүлээр тогтвортой урагш хөгжихийг ахиулахад Хятадын тал Бэлэн байна гэжээ.
\Баясгалан орчуулж О.Дарамбазар хянав.\