Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын албан ёсны бус 16-р уулзалт 22-нд Перугийн нийслэл Лимад боллоо. Хятад улсын Дарга Хү Жиньтао мөн өдрийн эхний шатны хуралд оролцож үг хэлсэн байна.
Хү Жиньтао хэлэхдээ: дэлхийн эдийн засгийн өсөлт нь олон улсын банк санхүүгийн хямралын ноцтой сорилтод тулгарч байна. Улс орнууд түргэхэн арга хэмжээ авч, хямрал өргөжихийг тогтоон барьж, дэлхийн банк санхүүгийн зах зээлыг тогтвортой болгож, эдийн засгийн өсөлтөд нааштай тус төхөм үзүүлэх ёстой. Олон улсын хамтын нийгэмлэг нь ашиг сонирхолтой холбоотой бүх талуудын бүрэн зөвшилцсөн үндсэн дээр, олон улсын банк санхүүгийн тогтолцоонд шаардлагатай өөрчлөлт хийх ёстой. Олон улсын хамтын нийгэмлэгийн хамт, олон улсын банк санхүүгийн зах зээлийн тогтворжилтыг хамтаар хамгаалахад Хятад улс бэлэн байгаа, АПЕК-ийн гишүүдийн хамт, банк санхүүгийн салбар дахь арга шуршлага солилцох, чадвахын байгуулалтыг эрчимжүүлэхэд ч бэлэн байна гэжээ.
Олон улсын эдийн засаг, нийгэмийн өнөөгийн хөгжил дэх чухал асуудалд чиглүүлэн, Хү Жиньтао 5 зүйлт санал дэвшүүллээ. Энэ нь тухайлбал: Нийтлэг ойлголтыг төвлөрүүлж, олон талт эдийн засгийн тогтолцоог эрүүлээр хөгжүүлэхэд тус төхөм үзүүлэх;Хариуцлага хүлээж, цаг уурын өөрчлөлттэй хамтаар тэмцэх; Хамтын ажиллагаа, солилцоо хийж, байгалийн гамшигтай хүчээ нэгтгэн тэмцэх;Удирдамжийн ажлыг журамжуулж, аж ахуйн нэгжийн нийгэмд хүлээх хариуцлагыг чангатгах; Үйл ажиллагаагаа зохицуулж, дэлхийн үр тариа, эрчим хүчний аюулгүй байдлыг баталгаажуулах эдгээр болно.
Талууд АПЕК-ийн эдийн засгйин хамтын ажиллагааны чуулга уулзалтын мөн чанар, хамтын ажиллагааны үл хязгаарлах чанартай хэлбэрийг хатуу баримталж, эдийн засаг, техникийн хамтын ажиллагаа болон худалдааны хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгохыг цаашид тэнцвэртэй ахиулах ёстой. Ялангуяа эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны талаар оруулалтаа нэмэгдүүлж, хөгжиж байгаа гишүүдийн чадвахын байгуулалтыг эрчимжүүлэх хэрэгтэй гэж Хү Жиньтао онцоллоо. /Баясгалан орчуулж О.Дарамбазар хянав./
|