• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-23 18:08:05    
Хү Жиньтао Асо Таротай уулзлаа

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улсын Дарга Хү Жиньтао 22-ны өдөр Лимад Японы Ерөнхий сайд Асо Таротай уулзахдаа, Хятад, Японы стратегийн харилцан хөнгөлөлтэй харилцааныг эрүүл саруулаар тогтвортой хөгжүүлэхийн тулд, Японы талтай хамтаар хүчин чармайлт гаргахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

     Хү Жиньтао хэлэхдээ, энэ жил бол Хятад, Японы харилцааны хөгжил дэх маш чухал нэг жил болно. Мөн ч Хятад, Японы энх тайван найрамдлын гэрээ байгуулсны 30 жилийн ойд тохиож байгаа юм. Энэ жил Хятад, Япон хоёр орны удирдагчид хэлхээ холбоо, солилцоогоо эрчимжүүлж, Хятад, Японы харилцааны хөгжлийг ахиулсан байна. Хятад, Японы харилцаа түүхийн шинэ эхлэл гараандаа орж, цаашид хөгжих чухал боломжинд тохиож байна гэжээ.

     Хү Жиньтао цохон тэмдэглэхдээ, олон улсын банк санхүүгийн хямрал газар авч байгаа байдалд, Хятад, Япон дэлхийн эдийн засгийн хоёр том цогц болсны хувьд мэдээлэл солилцоогоо эрчимжүүлж, олон улсын банк санхүүгийн хямралтай хамтаар тэмцэж, Ази болон дэлхийн банк санхүүгийн тогтвортой байдал, эдийн засгийн хөгжлийг хамгаалахад идэвхтэй үүрэг гүйцэтгэвэл зохино гэжээ.

     Япон, Хятадын удирдагчид харилцан айлчилж хэлхээ холбоогоо үргэлжлэн хэвээр байлгахыг Асо Таро хүсчээ. Тэрээр хэлэхдээ, Хятадын Засгийн газар саяхан дотоодын эрэлт хэрэгцээгээ өргөтгөж эдийн засгийн өсөлтийг дайчлах зэрэг 10 зүйлийн бодлого, арга хэмжээ авсан нь зөв оновчтой зам юм, үүнийг олон улсын хамтын нийгэмлэг сайшааж байна гэжээ. \Гэрэлт орчуулж, О.Дарамбазар хянав.\