• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-24 19:54:59    
Дарга Ху Жиньтао Грект төрийн айлчлал хийж эхэлжээ

Хятадын Олон Улсын Радио

     Грекийн Ерөнхийлөгч Каролос Папоулиасын урилгаар Хятад улсын дарга Хү Жиньтао 24-ний үдэд тусгай нисэх онгоцоор Афинд хүрэлцэн очиж, Грект хийх төрийн айлчлалаа эхлүүлсэн байна. Энэ нь Хятад улсын төрийн тэргүүн найман жилийн дараа Грект дахин айлчилж байгаа болно.

     Онгоцны буудалд Хү Жиньтао хэлэх үгээ бичгээр тарааж тэмдэглэхдээ, хятад грек хоёр орны найрсаг солилцоо, хоёр ард түмний эв найрамдал нь өнө удаан түүхтэй. Гректай байх харилцааг Хятад улс дээд хэмжээнд чухалд үзэж, хоёр орны харилцааны саруул сайхан ирээдүйг нээн хөгжүүлэхэд хятадын тал бэлэн байна гэжээ. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар энэ айлчлал нь хятад грекийн бүх талын стратегийн түншиллийн харилцааг гүнзгийрүүлэхэд тус дөхөм үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа тэрээр мөн илэрхийлсэн байна. \Урьхан орчуулав\