Хятад улсын дарга Хү Жиньтао Перуд хийсэн айлчлалаа амжилтай өндөрлүүлээд, Грек орж айлчилхаар орон нутгийн цагаар 23-ны үдээс хойно Перугийн нийслэл Лимагаас мордов.
Хү Жиньтао энэ 11-р сарын 19-ний өдөр Лимад хүрэлцэн очиж, Перуд төрийн айлчлал хийсэн юм. Айлчлалын хугацаанд Хятад, Перу хоёр орны удирдах хүмүүс олон салбар дхаь ажил хэрэгч хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай их олон чухал инйтлэг ойлголттой болж, хоёр орны чөлөөт худалдааны хэлэлцээ амжилттай дуссан, хоёр орон стратегийн түншийн харилцаа албан ёсоор тогтооно гэж мэдэгдэсэн юм.
Лимад байгаа хугацаандаа дарга Хү Жиньтао мөн АПЕК-ийн удирдах хүмүүсийн албан ёсны бус 16-р бага хурал оролцож, олон улсын банк санхүүгийн хямралыг зохицуулах, үр тариа болон эрчим хүчний аюулгүй байдалд дөхөм үзүүлэх, Дохагийн уулзалт хэлэлцээг дэмжих зэрэг асуудлаар Хятадын засгийн газрын байр суурийг тодорхойлон өгүүлсэн байна.\Хүчит орчуулж, Цэцэн хянав\
|