АПЕК-ийн удирдагчдын албан ёсны бус 16-р бага хурал 23-ны үдээс хойно, Перугийн нийслэл Лимад өндөрлөжээ. Хамтын ажиллагаа болон хүчин чадлын байгуулалтаа эрчимжүүлнэ гэж гишүүдийн удирдагчид, төлөөлөгчид амлалсныг уг хурлын дараа нийтлүүлсэн "Лимагийн тунхаг"-т тэмдэглэжээ.
"Ази, Номхон далайн бүс нутгийг хөгжүүлэх шинэ амлалт" гэсэн уг хурлын уриагаар гарчигласан энэ тунхагт тэмдэглэхдээ, АПЕК-ийн эдийн засаг техникийн хамтын ажиллагааны үйл явц нь гишүүдийн олон салбар дахь хүчин чадлын байгуулалтыг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. 2010 онд болох АПЕК-ийн хүний нөөцийг хөгжүүлэх асуудлаарх сайдын хэмжээний 5-р бага хурлыг зохион байгуулахаар Хятад улсын дэвшүүлснийг сайшаан дэмжиж байна гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|