УТЗЗБХХ-ны дарга Жя Чинлинь 23-нд Амманд Йорданы дээд тангимын дарга Зейд Рифайтай хэлэлцээ хийж, хоёр орны харилцааны хөгжлийг гүнзгийрүүлж, хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагааг тасралтгүй өргөжүүлэх асуудлаар өргөн хүрээнд нийтлэг ойлголттой болсон байлаа.
Жя Чинлинь УТЗЗБХХ-ны байдлыг танилцуулав. Тэрээр хэлэхдээ, УТЗЗБХХ нь Йорданы парламенттай харилцаа холбоогоо нягтруулж, олон давхарга, олон хэлбэрийн харилцаа тогтоон хамтын ажиллагаа хийж, хоёр орны найрсаг харилцааны хөгжилд хувь нэмрээ үзүүлэхэд бэлэн байна гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|