Америкийн төрийн нарийн бичгийн дарга Кондолезза Райс 23-ны өдөр хэлэхдээ, Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх 6 талт хэлэлцээний төлөөлөгчдийн тэргүүн нарын шинэ ээлжийн хурал 12-р сарын 8-ны өдөр Бээжинд болно, энэ нь БНАСАУ-ын цөмийн төхөөрөмжийг зогсоосныг шалган нотлох асуудлаар холбогдох хэлэлцээр тохиролцох зорилготой юм гэжээ.
Кондолезза Райс, Жорж В Бушид бараа болж, АПЕК-ийн удирдах хүмүүсийн албан ёсны бус 16-р хуралд оролцсоны дараа Лимагаас Вашингтондоо буцах замдаа ингэж мэдэгдсэн байна, тэрээр хэлэхдээ, энэ хурал нь БНАСАУ-ын цөмийн төхөөрөмжийг зогсоосныг шалган нотлох асуудлаар хэлэлцээр тохиролцох зорилготой юм, Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулахад мөн маш урт цаг хугацаа хэрэгсэх болно гэжээ.\Сарантуяа орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|