• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-24 09:47:38    
Ян Жэчи Оросын Гадаад хэргийн сайдтай уулзав

Синьхуа Агентлаг

    Хятадын Гадаад хэргийн сайд Ян Жэчи 23-ны өдөр Перугийн нийслэл Лимад Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзсан байна.

    Он гарснаас хойш Хятад, Оросын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа маш сайн хөгжлийн хандашаа хэвээр байлгаж, ажил хэрэгч хамтын ажиллагаа чухал ахиц хийж, стратегийн хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрсэн байна. Хятад улсын дарга Хү Жиньтао болон Оросын ерөнхийлөгч Дмитри Медведев Вашингтон болон Лимад хоёр удаа чухал уулзалт хийж, хоёр талын харилцаа болон хоёр орны олон улсын үйл хэрэг дэх хамтын ажиллагаанд шинэ хүч сэлбэсэн байна гэж хоёр тал үзэв.

    Хоёр тал ирэх жилийн хоёр орны дипломат харилцаа тогтоосны 60 жилйин ойгоор боломж болгож, улс төрийн харилцан итгэлцлээ гүйнзгийрүүлж, нөгөө талын гол чухал ашиг сонирхолд холбогдсон чухал чухал асуудлаар харилцан эрс шуурхай дэмжилцэх ёстой. Ажил хэрэгч хамтын ажиллагаагаа эрс гуйвашгүй ахиулж, ирэх жил Хятадад болох "Орос хэлний жил"-ийн арга хэмжээг сайтар зохион байгуулна. Олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт зохицуулалт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны харилцааг тасралтгүй шинэ шатанд ахиулна гэж хоёр тал зөвшөөрсөн байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\