
Хятад улсын дарга Хү Жиньтао 23-ны өдөр Перугийн нийслэл Лимад Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведевтай уулзсан байна. Хү Жиньтао хэлэхдээ, дэлхийн улс төр эдийн засгийн байдал өнөө хүйтэн дайн дууссанаас хойшхи хамгийн гүнзгий будлиантай өөрчлөлтөд оршиж байгаа учраас Хятад, Орос стратегийн түншийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх чухалтай байна гэжээ.
Хү Жиньтао хэлэхдээ, өнөөгийн хамгийн тулгамдсан ажил бол Хятад, Орос хамтаар чармайж олон улсын банк санхүүгийн хямралын ашиггүй нөлөөг ялан даваж, хоёр орны эдийн засгийн хөгжлийн сайн сахйна байдлыг хамгаалахын зэрэгцээ олон улсын банк санхүүгийн системийн өөрчлөлтийг ахиулах. "Хятад, Оросын сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг хэрэгжүүлэх хөдөлбөр"-ийг нухацтай хэрэгжүүлэх. Стратегийн аюулгүй байдлын зөвшицлөө эрчимжүүлж, олон улсын болон бүс нутгийн чухал чухал асуудлаар санал бодлоо цаг тухайд нь солилцож, байр сууриа зохицуулах. Нөгөө талынхаа гол чухал ашиг сонирхолтой холбоотой асуудлаар харицлан дэмжиж хамтран ажиллах. Хятад, Оросын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа хөгжүүлэх явдлыг зах зээлийн зарчимтай уялдуулж, бүх салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа нэн сайтай хөгжүүлэх. Дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэх ажиллагаа болон "Орос хэлний жил", "Хятад хэлний жил"-ийн арга хэмжээний бэлтгэл ажлыг сайтай хийх эдгээр болно гэжээ.

Дмитрий Медведев хэлэхдээ, дэлхийн болон Ази, Номхон далайн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалтай холбоотой асуудлаар Хятад, Орос хоёр орон стратегийн зөлшилцлөө эрчимжүүлэх ёстой. Хятадын талтай олон улсын банк санхүүгийн хямралыг зохицуулах талаар зөвшилцөл, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, 20 орны бүлгийн удирдах хүмүүсийн Банк санхүүгийн зах зээл болон дэлхийн эдийн засгийн дээд хэмжээний уулзалт болон энэ удаагийн АПЕК-ийн удирдах хүмүүсийн албан ёсны бус бага хурлын үр дүнг авч хэлэлцэхэд Оросын тал бэлэн байна. "Хятад, Оросын сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг хэрэгжүүлэх хөдөлбөр"-ийг нэн даруй хэрэгжүүлж, хоёр орны худалдааны хэлхээ холбоонд тус дөхөм үзүүлж, цөмийн эрчим хүчийг энх тайваны зорилгод ашиглах зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимүүлэх хэрэгтэй гэж би Оросын холбогдох салбарт заавар өгсөн байна гэжээ.
Хоёр орны төрийн тэргүүн мөн Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи зургаан талт хэлэлцээ, зүүн хойд Азийн энх тайван, аюулгүй байдал зэрэг харилцан сонирхосон асуудлаар санал бодлоо солилцсон байна.\Хүчит орчуулж, Цэцэн хянав\
|