
Иорданы Дээд танхимын Дарга Зеид Рифайн урилгаар, УТЗЗБХХ-ны Дарга Жя Чинлинь Иорданд албан ёсны найрсаг айлчлал хийхээр орон нутгийн цагаар 23-ны үдээс хойш Иорданы нийслэл Амманд хүрэлцэн очсон байна.

Орон нутгийн цагаар 23-ны үдээс хойш 2 цагийн баргаар, Жя Чнилиний тусгай нисэх онгоц Амманы Марка нисэх онгоцон буудалд газарджээ. Жя Чинлинь нисэх онгоцон буудалд хэлэх үгээ бичгээр тархааж тэмдэглэхдээ, Иордантай харилцаагаа хөгжүүлэхийг Хятадын тал маш чухалд үзэж, Иорданы талтай хамтаар чармаж, найрсаг хэлхээ холбоо болон харилцан ашигтай хамтын ажиллагаагаа нааштай ахиулж, хоёр ард түмэнд ач буян улам сайн үйлдэхэд Хятадын тал бэлэн байна. Энэ удаагийн айлчлал маань хоёр ард түмний ойлголцол,найрамдлыг лавтай цаашид гүнзгийрүүлж, хоёр орны бүх салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг цаашид хөгжүүлнэ гэдэгт итгэж байна гэжээ. \Сарантуяа орчуулж, Цэцэн хянав\
|