• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-24 10:46:08    
Дмитрий Медведевтэй Жорж Буш хэлэлцээ хийжээ

Синьхуа Агентлаг

    Америкийн ерөнхийгөч Жорж Буш 22-ны өдөр Перугийн нийслэл Лимад ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй хэлэлцээ хийж, Гүржийн байдал, пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн асуудал, Ираны цөмийн асуудал, далайн дээрэмчдэд хамтаар цохилт өгөх зэрэг асуудлаар санал бодлоо солилцов.

    Жорж Буш болон Дмитрий Медведев АПЕК-ийн удирдах хүммсийн албан ёсны бус бага хурлын боломжийг ашиглан хэлэлцээ хийсэн юм. Ирэх жилийн 2-р сард бүрэн эрхийн хугацаа нь дуусах гэж байгаа Жорж Буш хэлэхдээ, энэ бол би Америйн ерөнхийлэгчийн хувиар Оросын удирдлагатай хийж байгаа сүүлчийн уулзалт юм гэжээ.

    Тэрээр мөн хэлэхдээ, Америк, Орос нийтлэг ойлголттой, мөн санал зөрөрдөөнтэй, гэвч хоёр орны найрсаг харилцааг чадхын хир хэвээр байлгах ёстой, санал зөрөлдөөнтэй болох үед мөн харилцан хүндэтгэх ёстой гэжээ. Хоёр орон зарим асуудлаар хүнд ноцтой санал зөрөлдөөнтэй байлаа ч гэсэн, ерөнхийд нь авч хэлбэл хоёр тал ажлын сай сайхан харилцаагаа хадгалж байна гэж Дмитрий Медведев хэлсэн байна.\Анар орчуулж, Цэцэн хянав.\