• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-25 15:13:12    
Дарга Хү Жиньтао Грекд айлчилж байгаа нь Грек Хятадын найрсаг харилцааны илрэл болох юм

Синьхуа Агентлаг

      Грекийн Гадаад хэргийн сайд хадагтай Дора Бакояннис 24-ний өдөр Хятадын сэтгүүлчийн сурвалжлагыг хүлээн авах үе хэлэхдээ, Хятад улсын дарга Хү Жиньтао Грекд айлчилж байгаа нь Грек Хятадын хоёр талын найрсаг харилцааны илрэл болох юм, энэ нь хоёр орны тал бүрийн стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлж, түлхэн ахиулах нь дамжиггүй юм гэжээ.

     Тэрээр хэлэхдээ, Грек Хятад хоёр орон дипломат харилцаа тогтоосны 36 жилд, ялангуяа 2006 онд хоёр орон бүх талын стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш, хоёр орон хамтаар сонирхож байгаа хоёр тал болон олон улсын олон асуудлаар улс төрийн яриа хэлцэл хийж, хоёр талын соёл болон эдийн засаг худалдааны харилцаа түргэн хөгжлөө. Шинэ зуунд хоёр тал ийм хөгжлийн хандшаа хэвээр байлгахыг хүсч байна гэжээ.

     Тэрээр хэлэхдээ, нэг Хятадын бодлогыг Грек хатуу баримталж, Тайваний асуудлыг энхийн аргаар зохицуулахыг хүсч байна гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Баясгалан хянав.\