Америкийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Барак Обама 24-ний өдөр Чикагод хэвлэлийн бага хурал хийлгэж, шинэ Засгийн газрынхаа эдийн засгийн группын гол гол бүрэлдэхүүнүүдийн нэрсийг албан ёсоор дэвшүүлэв, үүнд Сагийн сайд, Үндэсний эдийн засгийн хорооны дарга, Цагаан ордны Эдийн засгийн зөвлөхүүдийн хорооны дарга зэрэг чухал чухал албаны хүмүүс багтаж байна.
Обама Америкийн Холбооны Нөөцийн газрын өнөөгийн гишүүн, Нью-Йоркийн Холбооны нөөцийн банкны ерөнхийлөгч Тимоти Гейтнерийг Сангийн сайдаар нэр дэвшүүлж, Клинтоны Засгийн газрын Сангийн сайд болон Харвард их сургуулийн захирал байсан Лауренс Суммерсыг Үндэсний эдийн засгийн хорооны даргаар нэр дэвшүүлж, Калифорниа их сургуулийн эдийн засагч Кристина Ромерыг Цагаан ордны Эдийн засгийн зөвлөхүүдийн хорооны даргаар нэр дэвшүүлсэн байна.
Обама мөн өдрийн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Америкийн эдийн засгийн байдал цаашид гаарч мэдэх боловч, хямралын шалгалтыг Америк эцсийн бүлэгт давж чадна гэдэгт би итгэж байна гэжээ. \Цэцэн орчуулж, О.Дарамбазар хянав\
|