• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-26 10:45:50    
Вэнь Жябао Романо Продитай уулзав

Синьхуа Агентлаг

    Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 25-ны өдөр Бээжинд Европын Холбооны Зөвлөлийн экс дарга, Италийн экс ерөнхийлөгч Романо Продитай уулзав.

    Хятад-Европ, Хятад-Италийн харилцааг ахиулхад чухал хувь нэмэр оруулсан Продиг Вэнь Жябао өндрөөр үнэлж, Хятадын тал Европын интеграцчлалын үйл явцыг эрс шуурхай дэмжиж, Европын талтай харилцан итгэлцэл, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, дэлхийн банк санхүү, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг хамтаар ялан давж, Хятад Европын харилцааг тасралтгүй ахиулан хөгжүүлхэд бэлэн байна гэж хэлсэн байна.

    Вэнь Жябао мөн хэлэхдээ, Хятад Европын бүх талын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааны ач холбогдол нь бүх талын болон стратегийн шинж чанартаа байгаа юм. Бүх талын гэдэг нь улс төрийн харилцан итгэлцэл хийгээд харилцан ашигтай хамтын ажиллагаа нь харилцан тус дөхөм үзүүлэх явдал болно. Стратегийн шинж чанар гэдэг нь хоёр тал алс холын үүднээс Хятад Европын харилцааг урт удаан, тогтвортой, эрүүлээр хөгжүүлхээр хамтаар чармайхыг зааж байна. Сүүлийн жилүүдэд Хятад Европын бүх салбарын хамтын ажиллагаа түргэн хөгжиж, Хятад Европын ард түмэнд буян хийсэн бөгөөд дэлхийн энх тайван, хөгжилд тус дөхөм үзүүлсэн байна гэжээ.

    Бээжингийн Олимпийг амжилттай зохион байгуулсан ба олон улсын банк санхүүгийн хямралд хүчин төгөлдөр арга хэмжээ авсан Хятад улсыг Романо Проди өндрөөр үнэлж, олон улсын үйл хэрэгт Хятад улс цо шинэ идэвхтэй үүрэг гүйцэтгэж, дэлхий нийтийн анхаарлын төвд орлоо гэж үзсэн байна.\Анар орчуулж, хянав.\