Грект төрийн айлчлал хийж байгаа Хятад улсын Дарга Хү Жинтао 26-ны өдөр Грекийн өмнөд нутгийн Крете аралд хүрч Пеза хөдөө аж ахуйн хоршоололын ажил байдалтай танилцсан бөгөөд Хятад, Грек хоёр орны хөдөө аж ахуйн салбар дахь солилцоо, хамтын ажиллагааг өргөтгөхийг хүсэж байна гэж илэрхийлэв.
Хоршоололын амжилтай ажиллаж байгаад Хү Жинтао баяр хүргэж, хоршоололын улам их хөгжихийг хүсэн ерөөсөн бөгөөд Пеза хөдөө аж ахуйн хоршоолол Хятадын зах зээлийг идэвхтэй нээж, Хятадын ажил нэгтнүүдтэйгээ солилцоо, хамтын ажиллагаагаа өргөтгөхийг сайшааж байгаагаа илэрхийлсэн байна.
Эх орондоо буцахаасаа өмнө, Хү Жинтао хүсэлтийн дагуу зочны дэвтэр дээр нь "Хятад, Грекийн нөхөрлөл өнө үүрд шинэлэг хэвээр байх болно" гэсэн бичээс бичиж өгчээ.\Анар орчуулж, О.Дарамбазар хянав.\
|