Хятад улсын дарга Хү Жиньтао Америк Европын орнуудад амжилттай айлчлаад 27-нд Бээжинд буцан ирлээ.
Хү Жиньтао тус сарын 14-нээс Америк Европын орнуудаар айлчлав. Айчлалын хугацаанд Америкийн Вшингтонд болсон 20-ийн бүлгийн удирдагчдын банк санхүүгийн зах зээл болон дэлхийн эдийн засгийн дээд хэмжээний уулзалтад оролцож, Перугийн нийслэл Лимад болсон Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын албан ёсны бус 16-р бага хураллд оролцсон бөгөөд Коста-Рика, Куба, Перу, Грек орноор төрийн айлчлал хийжээ. /Баясгалан орчуулж Г. Сайн-Өлзий хянав./
|