
Энэтхэгийн Мумбайд 26-ны оройгоос 27-ны өглөө хүртлэх хугацаанд татаж хэлхэд 8 газар террорист халдлагын хэрэг гарсан байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээнээс үзвэл, одоогийн байдлаар 101 хүн амь насаа алдаж, 250 гаруй хүн шархадсан юм байна.

Хятадаас Мумбайд суугаа ерөнхий консулын газрын мэдээнээс үзвэл, өнөөг хүртлэх байдлаар Хятадын иргэн уг террорист халдлагад эндсэн мэдээлэл үгүй байна.

"Дескан мужахидчууд" гэдэг байгууллага уг террорист халдлагын хэрэгт хариуцах болно гэж 27-ны өглөө эрт мэдээлсэн юм байна.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Кимун 26-ны өдөр мэдэгдэл нийтлүүлж, эдгээр дайралтын хэргийг зэмлэн буруушаасан байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Баясгалан хянав.\


|