Хятад улсын Дарга Хү Жиньтао Грект хийсэн айчллалаа бүрэн дүүрэн өндөрлөөд эх орондоо буцахаар 26-ны өдөр Афинаас мордсон байна.
Грек бол Дарга Хү Жиньтаогийн Америк, Европод хийсэн айлчлалын хамгийн эцсийн орон юм. Үүнээс өмнө, тэрбэр Америкт болсон банк санхүү болон дэлхийн эдийн засгийн асуудлаарх 20 бүлгийн удирдагчдын дээд чуулга уулзалтад оролцож, Перуд болсон Ази, Номхон Далайн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Байгууллагын удирдагч нарын албан ёсны бус 16-р бага хуралд оролцсон бөгөөд Коста-Рика, Куба, Перу гарван оронд төрийн айлчлал хийсэн байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, О.Дарамбазар хянав.\
|