Туркийн Үндэсний их хурлын дарга Коксал Топтаны урилгаар, УТЗЗБХХ-ны дарга Жя Чинлинь Туркт албан ёсны найрсаг айлчлал хийхээр орон нутгийн цагаар 26-ны өдөр Туркийн нийслэл Анкарад хүрэлцэн очсон байна.
Жя Чинлинь нисэх онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тархааж тэмдэглэхдээ, айлчлалын хугцаандаа, Хятад, Турк хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэн эрчимжүүлэх асуудлаар би Туркийн удирдах хүмүүстэй санал бодлоо гүнзгий солилцох болно. Энэ айлчлал нь хоёр ард түмний найрамдлыг цаашид гүнзгийрүүлэн, салбар дахь найрсаг хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлж, хоёр орон болон хоёр ард түмэнд ашиг хүртээнэ гэдэгт итгэж байна гэжээ.
Жя Чинлинь Йорданд хийсэн албан ёсны найрсаг айлчлалаа бүрэн дүүрэн өндөрлөөд, Туркт албан ёсны найрсаг айлчлал хийхээр хүрэлцэн очсон юм. \Сарантуяа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|