Америкийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Барак Обама 2-ын өдөр Филаделфиа хотод Америкийн муж улсын дарга нарын цуглаан дээр, Америкийн эдийн засаг өнөө ноцтой сорилтод тулгарч байна. Би бүх Америкийн муж улсын дарга нартай хамтран, эдийн засгийн "сэргээлтийн хөтөлбөр" тогтооно гэж илэрхийлжээ.
Америкийн 50 муж улсын дотроос 41 муж улс нь энэ жил болон ирэх жилд санхүүжилтийн урьдчилсан төсвийн доголдол гаргах байдалд тулгарна. Үүний зэрэгцээ, их олон муж улсад ажилгүйдлийн хэмжээ нэмэгдэнэ гэж тэр тэмдэглэжээ.
Эдийн засгийн өнөөгийн байдалд түүнтэй зохицсон холбогдох арга хэмжээ авах шаардлагатай байна гэж Обама онцолжээ. \О.Дарамбазар орчуулж,Пэрлаймаа хянав.\
|