Банкокийн Суварнабхуми нисэхийн буудлын хариуцлагатай хүн Серират Пасутанонд 3-нд хэлэхдээ, Банкокийн Суварнабхуми нисэхийн буудлыг хамгийн түргэндээ нэг долоо хоногт багтааж бүх талаар нээнэ гэжээ.
Серират Пасутанонд хэлэхдээ, нисэхийн буудлынхан сэжигтэй эд бараа болон нисэхийн буудлын төхөөрөмжүүдэд байцаалт шалгалт хийж байна. Үүний дүнд асуудалгүй гэж үзсэн үед нэг долоо хоногт багтааж, хамгийн оройдоо хоёрдох өдрөөс хэтрүүлэхгүйгээр үйл ажиллагаагаа бүх талаар сэргээх болно гэжээ.
Мөн өдрийн үдээс өмнө, Засгийн газрын эсрэг байгууллага болох Ардын ардчилсан холбоог дэмжигчид Суварнабхуми нисэхийн буудал болон Донмуан нисэхийн буудлаас татан гарцгаасан байна. Экс ерөнхий сайд Сомчай Вонсават 2-ны үдээс хойно тушаалаасаа огцорсны дараа, сүр үзүүлэх бүх үйл ажиллагаагаа 3-ны өдрөөс зогсно гэж Ардын ардчилсан холбоо мэдэгджээ. \Э.Цогзолмаа орчуулж, Цэцэн хянав\
|