• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-04 16:40:06    
Хамтын ажиллагаагны нэн их ажил хэрэгч ахицтай болохыг хүсэв

Хятадын Олон Улсын Радио

      Эрчим хүч болон байгаль орчныг хамгаалах талаархи хамтын ажиллагаагаар нэн их ажил хэрэгч ахицтай болохыг хүсэж байна гэж Хятад, Америкийн эдийн засгийн стратегийн яриа хэлэлцээнд оролцсон Хятад, Америкийн өндөр албаны хүмүүс хэлсэн байна.

      Яриа хэлэлцээний Хятадын талын дарга, Хятад улсын дарга Хү Жиньтаогийн тусгай төлөөлөгч, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Чишань хэлэхдээ, хоёр орон эрчим хүч болон байгаль орчны 10 жилийн хамтын ажиллагааны бүдүүвч хэлэлцээрт гарын үсэг зурснаас хойш, ус, агаар мандал, цахилгаан эрчим хүч, зам харилцаа, ой шугуй болон ус намгархаг газар зэрэг хамтын ажиллагааны түрүүлэх салбарт нааштай ахицтай болж, эрчим хүчний үр ашгийн хамтын ажиллагааны ажлын хэсэг удалгүй ажлаа эхлүүлж, бохирдолгүй хамтын ажиллагааны түншийн төлөвлөгөө хурд нэмэн ахиж байна. Хоёр тал техникийн салбарт цаашид нэн нягт хамтран ажиллаж, Америкийн тал Хятадад техник шилжүүлэн өгөх эрч хүчээ нэмэгдүүлж, нэн бодитой арга хэмжээг авч холбогдох салбарын гол чухал зүйлийн хамтын ажиллагааг ахиулахыг хүсэж байна гэжээ.\Хүчит орчуулж, Цэцэн хянав\