• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-04 10:57:30    
Хятад Америкийн стратегийн эдийн засгийн 5 дахь яриа хэлэлцээ болов

Хятадын Олон Улсын Радио

    Хятад Америкийн стратегийн эдийн засгийн 5 дахь яриа хэлэлцээ 4-ний өдөр Бээжинд эхлэв.

    Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Чишань болон Америкийн сангийн сайд Хенри Паулсон нар Хятад Америк хоёр орны төрийн тэргүүний тусгай төлөөлөгчийн хувиар энэ удаагийн яриа хэлэлцээг хамтаар даргалж, хоёр орны засгийн газрын холбогдох салбарын дээд албан тушаалтад яриа хэлэлцээнд оролцов.

    Хоёр хоногийн яриа хэлэлцээнд, хуралд оролцогсод "Хятад Америкийн эдийн засгийн урт хугацааны түншийн харилцааны үндэс суурийг тавих" гэдэг гол сэдвийн хүрээнд, макро эдийн засгийн эрсдэлийг удирдах болон эдийн засгийн тэнцвэртэй нэмэгдлийн стратегид тус дөхөм үзүүлэх, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, худалдааны өрсөлдөөн сорилтыг зохицуулах, хөрөнгө оруулалтын нээлттэй орчин ахуйг сайжруулах, олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа зэрэг сэдвийг авч хэлэлцэх болно.

    Хятад Америкийн эдийн засгийн яриа хэлэлцээг Хятад улсын дарга Хү Жиньтао болон Америкийн ерөнхийлөгч Ж. Буш нарын хамтын санаачлагаар 2006 оны 12-р сард эхлүүлж, жил болгон хоёр удаа Бээжин Вашингтонд ээлжлэн хийхээр тогтсон юм. Энэ мөн ч Хятад Америкийн өнөөгийн 20 гаран зөвшилцлийн механизмын дотор зэрэглэл нь хамгийн өндөр яриа хэлэлцээний нэг юм.

     Өнгөрсөнд болсон 4 удаагийн яриа хэлцээ нь макро эдийн засаг, байгаль орчныг хамгаалах, эрчим хүч хэмнэх, худалдаанд тус дөхөм үзүүлэх , худалдааны ивээх үзэл болон хөрөнгө оруулалтын ивээх үзлийг эсэргүүцэх зэрэг салбарт нийт бараг 150 зүйлийн үр дүнд хүрч, эдгээр үр дүн нь бүр нилээд сайн хэрэгжигдсэн юм. \Хүчит орчуулж, Урангоо хянав\