• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-10 15:55:39    
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд ихээр саарах болно

Синьхуа Агентлаг

      Дэлхийн банк 9-ний өдөр "2009 оны дэлхийн эдийн засгийн ирээдүйг угтан харах нь" гэсэн тайлан нийтэлж, энэ жил , бас ирэх жил дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд ихээр саарах болно. Ирэх жил дэлхийн худалдааны хэмжээ 1982 оноос хойш анх удаа буурах болно гэж үзжээ.

     2008 онд дэлхийн GDP-гийн өсөлтийн хэмжээ 2.5 хувь болж, 2009 онд улам буурч 0.9 хувь болох болно. Үүний дотор Еврогийн район, Япон, АНУ-ын энэ оны эдийн засгийн өсөлтийн хурд тус тус 1.1%, 0.5%, 1.4% болж, өнгөрсөн оны сүүлчээс доогуур байна гэж уг тайланд бичжээ. Хөгжиж байгаа орны эдийн засгийн нэмэгдлийн хурд ч энэ он болоод ирэх жилд 6.3%, 4.5% болж, 2007 оны 7.9%-ын өсөлтөөс доогуур байх болно гэж уг тайланд бичжээ.

      Түүнчлэн уг тайланд 2009 оны дэлхийн худалдааны хэмжээ 2.1%-аар буурч, 1982 оноос хойш анх удаа буурах болно. Энэ нь экспортод түшиглэж байгаа болон хөгжиж байгаа орнуудад хүнд цохилт болох болно гэж тайланд бас тэмдэглэсэн байна. \Гэрэлт орчуулж, Пэрлаймаа хянав\