Тайландын Ардчилсан Намын дарга Абхисит Вежжажива 15-ны өдрийн үдээс өмнө болсон Үндэсний Ассамблейн доод танхимын тусгай чуулганаар Тайландын шинэ ерөнхий сайдаар сонгогджээ. Тэрээр Тайландын вангийн зөвшөөрлийг хүлээсний дараа албан ёсоор Тайландын 27-дахь ерөнхий сайд болох юм.
Мөн өдрийн үдээс өмнө Тайландын Үндэсний ассамблейн доод танхимын тусгай чуулган шинэ ерөнхий сайдаа сонгосон байна. Үндэсний Ассамблейн доод танхим дахь хамгийн том нам болох Тайландын Төлөө Нам, удаах том нам Ардчилсан Нам Прача Промнок болон Абхисит Вежжажива нарыг шинэ ерөнхий сайдад дэвшүүлсэн байна. Нийт 436 саналаас Абхисит Вежжажива 235 санал авч, Үндэсний Ассамблейн нийт суудлын хагас илүүг эзлэн ялалт байгуулсан байна. \Хүчит орчуулж, Цэцэн хянав\
|