Иракийн нийслэл Багдадын хойд хэсгийн Имам муса ал-кадхим лалын сүмд 4-ний өдөр өөрийгөө золиосолсон дэлбэрэлт болсон байна. Өнөө 40 хүн эндэж, 72 хүн хардсан байна.
Иракийн Дотоод явдлын яамны зүтгэлтэн хэлэхдээ: дэлбэрэлт Багдадын хойд хэсгийн Кадхамия дүүргийн Имам муса ал-кадхим лалын сүмд болов.
4-ний өдрийн үдээс өмнө биеэ золиослогч нэг эмэгтэй сүмд мөргөл хийхээр ирсэн Шийтийн бүлгийн хүмүүсийн дунд ороод, сүмийн хаалганы шалгалтын газарт бие дэх тэсрэх бодисоо дэлбэлж, олон хүнийг алж шархдуулав гэжээ.
Энэхүү биеэ золиосолж дэлбэрэлт үйлдэгчийн дайралтын зорилт нь хөрш орон Иранаас ирсэн мөргөл үйлдэгчид болно. Дэлбэрэлтэд 16 иран хүн эндэж, 32 иран хүн шархадсан юм байна. \Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав\
|