БНАСАУ-ын Ардын арми нь орчин үеийн довтолгоо болон сэргийлэлтийн арга барилтай хүчирхэг зэвсэгт хүчин болон хөгжлөө гэж Хойд Солонгосын дээд удирдагч Ким Чен Ир Ардын армийн их буут цэргийн 1489-р ангийн ажил байдалтай танилцах үед илэрхийлсэн гэж "Нодон синмун" сонины 5-ны өдрийн дугаарт тэмдэглэжээ.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Ким Чен Ир мөн өдөр их буут цэргийн ангийн сургуулилттай танилцжээ. Улс төр, үзэл санаа болон цэргийн мэргэжлийн талаар сайтар бэлтгэж, дайсан этгээдийн ямарваа гэнэтийн довтолгоог цаг даруйд нь сүйрүүлж, эх орноо найдвартай хамгаалж чадах болсон гэж уг цэргийн ангийг Ким Чен Ир сайшаалаа. \О.Дарамбазар орчуулж Пэрлаймаа хянав.\
|