Хятад Америкийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэхээр Нью- Йоркийн арилжааны бирж 5-ны өдөр арилжаа эхлэх үед ёслол хийж, Америк Хятадын харилцааны бүх Америкийн хорооны дарга Орлинс арилжаа эхэлсэн хонхыг дуугаргав. Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Чжан Е-Сүй, Америкийн төрийн нарийн бичгийн дарга байсан Киссингер ёслолд оролцов.
Чжан Е-Сүй Хятадын ба гадаадын сэтгүүлчдэд хэлэхдээ: Өнөөдрийн энэ арга хэмжээ маш ач холбогдолтой юм. Хятад Америк хоёр орны харилцаа нь хоёр орон, хоёр ард түмэнд чухал төдийгүй дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах, дэлхийн эдийн засгийн хөгжилд тус төхөм үзүүлэхэд ч маш чухал юм. Өнгөрсөн 30 жилд хоёр талын хүчин чармайлттайгаар Хятад Америкийн харилцаа тогтвортой хөгжлөө. Ирэх 30 жилд хоёр орны харилцаа нэн ихээр хөгжихийг хүсэж байна гэжээ.
Хятад Америкийн дипломат харилцааны түүхийн гэрчлэгч Киссингер хэлэхдээ: Хятад Америк хоёр орны харилцаа маш өөдрөг ирээдүйтэй байна гэж тэмдэглээд, Америк Хятадын харилцаа одоо "Олон улсын дэг журмын чухал тулгуур" болно. Дэлхийн энх тайван, хөгжил нь Америк Хятадын харилцаатай нягт холбоотой юм гэж үзсэн байна. /Баясгалан орчуулж Э.Цогзолмаа хянав/
|