• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-07 17:51:11    
Олон улсын хамтын нийгэмлэг Газын зурвасын байдалд анхаарлаа хандуулсаар байна

Хятадын Олон Улсын Радио

     6-ны өдөр олон улсын хамтын нийгэмлэг Газын зурвасын байдалд мөн анхаарлаа хандуулж, цэргийн үйл ажиллагаагаа зогсоож, гал зогсоох хэлэлцээр нэн даруй тохиролцохыг мөргөлдөгч талуудад хандан уриаллаа.

     НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл 6-ны өдөр онц хурал хуралдуулж, Газын зурвасын өнөөгийн байдлыг авч хэлэлцсэн боловч, Израиль болон Палестины мөргөлдөөнийг хэрхэн эцэс болгох асуудлаар тохиролцоонд хүрч чадсангүй. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун хэлэхдээ, Аюулгүйн Зөвлөл нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах гол үүрэг хариуцлага хүлээж байгаа юм гэлээ. Израиль болон Палестины лалын эсэргүүцлийн хөдөлгөөн—Хамасын мөргөлдөөн шат өгсөж нэн их хямрал үүсгэхээс зайлуулахын тулд түргэн шуурхай арга хэмжээ авахыг Аюулгүйн Зөвлөлд тэр хүссэн байна.

     Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Жан Есүй 6-ны өдөр Аюулгүйн Зөвлөлийн онц хурал дээр үг хэлж, Израиль болон Палестиныг гал зогсоох талаар түргэн арга хэмжээ авахыг Аюулгүйн Зөвлөлд хандан уриалсан бөгөөд Газын зурвасын хүмүүнлэгийн хямралыг намжаахын тулд цаашид тусламж үзүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалжээ.

      Египетийн Ерөнхийлөгч Мохаммед Хосни Мубарак 6-ны өдөр үг хэлж, Газын бүсэд "зохих хугацаанд гал зогсоох"-ыг Палестины зэвсэгт бүлгүүд болон Израильд хандан уриаллаа. Үүний зэрэгцээ тэрээр бас Израиль болон Хамаст хандаж нэн даруй гал зогсоох санал дэвшүүлжээ.

     Францын Ерөнхийлөгч Николас Саркози 6-ны өдөр Ливанд айлчилж, Ливаны Ерөнхийлөгч Мишел Слейман болон Ерөнхий сайд Фуад Синоратай тус тус уулзаж, Израиль Газын зурваст цэргийн үйл ажиллагаа хийж байгаагийн улмаас хурцдаж байгаа байдлыг авч хэлэлцжээ.

     Газын зурвасын байдал аюултай чиглэлээр ахиж байна гэж Европын холбооны даргалагч орон Чехийн ГХЯ-ны сайд Карел Шварзенберг 6-ны өдөр тэмдэглэжээ.

      Йорданы вангийн угсааныхан 6-ны өдөр мэдээ нийтэлж, Йордан болон Европын холбоо хамтын туслалцааны механизм тогтоож, Газын зурвасын нутаг руу яаралтай тусламжийн бараа зөөвөрлөнө гэж илэрхийллээ. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\