Израилийн цэрэг 8-ны өдөр Газын зурваст газраар болон агаараас үргэлжлэн цохилт өгч, хамгийн багадаа 11 хүнийг хөнөөж, 40 гаруй хүнийг шархдуулсан байна. Израилийн умард нутаг мөн өдрийн өглөө Ливаны өмнөд хэсгээс хөөргөсөн хоёр пуужингийн дайралтад өртөж, наанадаж 2 хүн шархдав.
Өнгөрсөн оны 12-р сарын 27-ны өдрөөс Израилийн цэрэг Газын зурвасын эсрэг агаарын цохилт хийснээс хойш наанадаж 763 хүн алагдаж, 3120 хүн шархдаад байна. Израилийн Ерөнхий сайд Ехуд Олмерт 8-ны өдөр Израилийн өмнөд хэсэгт байрлах цэргийн ажил байдалтай танилцахдаа, Израилийн засгийн газар албан ёсны шийдвэр гаргаагүй ч гэсэн үйл ажиллагааны зорилтоо биелүүлэхийн төлөө, дайралтаа өргөтгөж мэднэ гэж битүүхэн хэлсэн байна.
Газар дээр нь харсан хүмүүсийн хэлснээс үзвэл, Израилийн цэрэг мөн өдөр НҮБ-ын Ойрхи дорнодын Палестины дүрвэгсдийг авран туслах болон барилгын газрын үр тариа ачсан авто машиныг дайрч, жолоочийг нь хөнөөсөн байна.
Үүний зэрэгцээ Израилийн умард нутаг мөн өдрийн өглөө Ливаны өмнөд хэсгээс хөөргөсөн хоёр пуужингийн дайралтад өртөж, Израилийн цэрэг тэр дор нь их буугаар хариу галласан байна. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\
|