• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-13 17:40:15    
Газын зурвас руу Израилийн цэрэг ширүүн дайралт хийжээ

Хятадын Олон Улсын Радио

     Катарын Аль-Жазира телевизийн 13-ны өдөр мэдээлснээр, Израилийн нисэх хүчин, тэнгисийн цэрэг болон газар дээрх их бууны хүчээр мөн өдрийн үүрээр Газ хот руу ширүүн дайрчээ. Энэ нь 2008 оны 12-р сарын 27-ны өдөр Израилийн цэрэг Газын зурвас руу цэргийн ажиллагаа авснаас хойш хийсэн хамгийн ширүүн дайралт болно.

      Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Израилийн хуурай замын цэрэг их буу болон нисдэг тэрэгний хамгаалттайгаар Газ хотод цөмрөн орсон бөгөөд Палестины зэвсэгт хүмүүстэй ишрүүн тулалдсан байлаа. Мөн өдөр Израилийн цэрэг бас Газ хот дахь Палестины лалын эсэргүүцлийн хөдөлгөөн—Хамасын цэргийн хэдэн зуун объект руу дайрсан байна.

      Хамасын зэвсэгт хүмүүс дуужингээр Израилийн цэргийн 2 танкийг сөнөөлөө гэж Хамасынхан тэмдэглэсэн боловч, Израилийн тал түүнийг үгүйсгэжээ.

      Газын зурвасын зэвсэгт байгууллага Израилийн тал руу дайрахгүй, Газын зурвас дахь зэвсэг нууцаар зөвөөрлөх ажиллагааг үр ашигтай тогтоон барихад хүрвэл, Израилийн тал сая цэргийн ажиллагаагаа зогсоох болно гэж Израилийн Ерөнхий сайд Ехуд Олмерт 12-ны өдөр дахин нотолжээ.

      Хамасын дээд удирдагч, Палестины үндэстний нэгдсэн засгийн газрын ерөнхий сайдын тушаалаасаа огцрогдсон Исмайл Хания 12-ны орой телевизээр үг хэлж, Газын зурвас руу хийж байгаа Израилийн "түрэмгийлл"-ийг тулахаар Хамас чармайж байна гэлээ.

      Палестины мэдээлэгчдийн 12-ны орой хэлснээс үзвэл, гал зогсоох хэлэлцээрт гарын үсэг түргэхэн зуруулж, Израилийн талтай гал зогсооход хүрүүлэхийн тулд, Египетийн тал өнгөрсөн 24 цагт Хамаст дарамт өгсөн юм байна.\О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав.\