• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-20 14:42:47    
Хятад улс банк санхүүгийн хямралтай тэмцэхэд Бразилтай хамтарч ажиллахад бэлэн байна

Хятадын Олон Улсын Радио

      Бразилд албан ёсны айлчлал хийж байгаа Хятадын ГХЯ-ны сайд Ян Жечи 19-ний өдөр Бразилын ГХЯ-ны сайд Келсо Аморимтай хамт хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Бразил зэрэг хөгжиж байгаа орнуудтай хамтран ажиллаж, дэлхийн банк санхүүгийн хямралтай тэмцэхэд Хятад улс бэлэн байна гэжээ.

      Ян Жечи хэлэхдээ, Хятад, Бразил хоёр орон бол бүс нутаг болон дэлхийд чухал нөлөөтэй орон мөн, олон улсын болон бүс нутгийн асуудлаар хоёр орон хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэх нь хөгжиж байгаа орнуудын ашиг сонирхолд нийцэж, дэлхийн энх тайван, тогтвортой байдал болон хөгжлийг хамгаалахад ч ашигтай юм гэжээ.

    "Дэлхийн эдийн засгийн өсөлтөд тус дөхөм үзүүлж, олон улсын банк санхүүгийн зах зээлийг тогтворжуулж, олон улсын хамтын нийгэмлэгээс хөгжиж байгаа орнуудад оруулах хөрөнгө оруулалтаа хэвээр хадгалах буюу нэмэгдүүлэх, олон улсын банк санхүүгийн тогтолцоонд өөрчлөлт хийж, банк санхүүгийн тогтолцоон дахь хөгжиж байгаа орнуудын төлөөлөх эрх болон үг хэлэх эрхийг нэмэгдүүлэхийн тулд, олон улсын банк санхүүгийн хямрал гарч байгаа одоогийн нөхцөлд, Бразилын талтай хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэхэд бид бэлэн байна гэж Ян Жечи илэрхийлжээ. \Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав.\