Америкийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч, Ардчилсан намын гишүүн Барак Обама 20-ны өдөр Америкийн Конгрессын давхар байшингийн баруун задгай талбайд албан ёсоор тангараг өргөн Америкийн 44 дэх ерөнхийлөгчийн албан тушаалдаа орсон байна.
Америкийн зүүн бүсийн цагаар 11 цаг хагас өнгөрсний дараа, Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол албан ёсоор эхэлсэн байна. Эхлээд шинээр сонгогдсон дэд ерөнхийлөгч Биден тангараг өргөн тушаалдаа оров. Үдийн 12 цагийн орчим, Барак Обама Дээд Шүүхийн ахлах хуульч Жон Роберцын өмнө сүр жавхлантай тангараг өргөж, "Америкийн ерөнхийлөгчийн үүргээ чин шударгаар гүйцэтгэж, Америкийн үндсэн хуулийг чанд сахин хамгаалах болно" гэж илэрхийлжээ.
Тангараг өргөсний дараа Барак Обама тушаалд орсны тайлан хийсэн байна. Тайландаа тэрээр Америкийн бүх иргэдэд хандан санаа сэтгэлээ тэгшилж, иргэний хариуцлагат чанараа дээшлүүлж, улс орныхоо мандал дэвшилд өөрийн хүч чадлаа оруулахыг уриалсан байна. \Сарантуяа орчуулж, Пэрлаймаа хянав\
|