Америкийн шинэ ерөнхийлөгч Барак Обама 21-ний өдөр албан ёсоор тушаалд орсны дараах анхны ажлын өдөр, Америкт өнөөгийн нүүрлэж байгаа эдийн засаг болон улс орны аюулгүйн асуудлыг түрүүлэн зохицуулсан байна.
Цагаан ордны нийтэлсэн мэдээнд тэмдэглэхдээ, 21-ний өдөр, Обама эдийн засгийн зөвлөхийн хурал хуралдуулж, зах зээлийг аврах төлөвлөгөө болон түүний хэрэгжүүлэх эдийн засгийг урамшуулах багц төлөвлөгөөг авч хэлэлцсэн байна. Дараа нь, үндэсний аюулгүй байдлын групп болон Америкийн армийн өндөр тушаалын генералуудтай хурал хийж, Иракаас цэрэг татах тэрчлэн Афганистанд цэрэг нэмж илгээх зэрэг сонгуулийн сурталчилгааны үед амласан зүйлээ хэрэгжүүлж эхэлсэн гэжээ.
Барак Обама мөн өдөр бас засаг захиргааны хоёр зарлиг, ерөнхийлөгчийн гурван меморандумд гарын үсэг зурж, Цагаан ордны өндөр тушаалын албан хаагчдад цалин нэмэхийг хориглох, туслахуудын албан тушаалаас гарсны дараа засгийн газартай холбоотой зуучлах ажил хийхийг хориглохыг оролцуулсан засгийн газрын цэгц шудрага ил тод байдлыг эрчимжүүлэхээ мэдэгджээ. \Сарантуяа орчуулж, Урангоо хянав\
|