• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-26 15:54:12    
Гадаад орнуудын удирдагчид Хятадын сар шинэд баяр хүргэж байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын цагаан сарын баярыг тохиолдуулан Канад, Бразил зэрэг орнуудын удирдагчид баярын үг хэлж, баярын илгээлт илгээж, Хятадын ард түмэнд сар шинийн мэндийг дэвшүүлсэн байна.

     Австралийн ерөнхий сайд Кевин Рудд Хятадын уламжлалт цагаан сарын битүүний өдөр Хятадын төв телевизээр дамжуулан хятад хэлээр Хятадын ард түмэнтэй золгож, Хятадын ард түмэн үхэр жилдээ нэн дэвшилттэй байхын ерөөлийг дэвшүүлжээ.

     25-ны өдөр БНАСАУ-ын дээд удирдагч Ким Жон-ил Хятадаас Солонгост суугаа элчин сайдын яамны Хятадын дипломатуудад сар шинийн мэнд дэвшүүлжээ. Мөн 25-ны өдөр Солонгосын Хөдөлмөрийн Намын Төв хорооны олон улсын хэлтэсийн орлогч дарга ПакКюн-сон Солонгост суугаа Хятадын элчин сайдын яаманд ирж, Солонгосын Хөдөлмөрийн Намын ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жон-илийн элчин сайдын бүх ажилтадад хүргэсэн сар шинийн мэндчилгээг дамжуулсан бөгөөд ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жон-илийн хүргэсэн сар шинийн бэлгийг дамжуулан өгсөн байна.

      Канадын ерөнхий сайд Харпер баярын илгээлтдээ тэмдэглэхдээ: Канадад байгаа бүх хятад хүмүүс сар шинээ угтах бэлтгэл хийж байна. Энэ нь бүх хятад хүмүүсийн өнө удаан түүхтэй уламжлалаа тэмдэглэх цаг мөч болно, мөн ч канад ах түү нартай уламжлалт баяраа хуваалцах аятай тохиол болох юм. Хятадын өнө удаан түүхтэй соёл нь Канад шиг залуу орны соёлын хөгжил дэвшилд маш их хувь нэмэр оруулсан юм гэжээ.
Бразилын ерөнхийлөгч Лула баярын илгээлтдээ, Хятадын ард түмэн болон Хятадын удирдагчдад ах дүү ёсны мэндчилгээ дэвшүүлж, шинэ ондоо энх тунх, эв найрамдал, аз жаргалтай байхын ерөөлийг дэвшүүлж байна гэж тэмдэглэжээ.

      Индонезийн ерөнхийлөгч Сусило тэрчлэн харьяа Ардчилсан намын удирдах давхарга 25-нд "Олон улсын өдрийн сонин"-д өгүүлэл нийтэлж, Хятадын ард түмэнд сар шинийн мэндийг дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөсөн байна. /Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав/