
Аргентинд амьдарч байгаа Хятадын харьяат хятадууд 25-ны орой нийслэл Буэнос-Айрес дэх хятад гудамжинд цагаан сарын сүмийн хурал зохиож, Хятадын билгийн улирлын цагаан сарыг баярлан угтсан байна. Хятадаас Аргентинд суугаа элчин сайд Зэн Ган хэлэхдээ, энэ онд БНХАУ-ын байгуулагдсаны 60 жилийн ойг угтана, Хятадын энх тайвангаар хөгжиж байгаа болон тогтвортой хөгжил нь дотоод гадаадын бүх хятадуудад буян жаргал эдлүүлж, өнө батын энх тайвантай, хамтаар цэцэглэн хөгжсөн эв найрамдуу дэлхий ертөнц байгуулахыг ахиулах юм гэжээ.

Америкийн Чикаго их сургуулийн хятад оюутан хийгээд эрдэмтэд 24-ны өдөр хамтарсан үдэшлэг зохиов. Уг сургуулийн жич Чикаго районы бусад дээд сургуулийн оюутад өөрөө найруулан өөрөө тоглосон уран сайханы програм зохиов.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11
|