Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын 2009 оны жил тутмын хурал 28-ны өдөр Швейцарын цанын гулгалтын сайхан нутаг Давост ажлаа эхэлсэн байна. Тав хоног хуралдах энэ хурлаар " хямралын дараах дэлхийг дахин байгуулах" уриан дор ярилцан, бүх бөмбөрцгийн банк санхүүгийн хямрал болон эдийн засгийн уналтыг аргацаах бодлого хайж, хямралын дараах бүх дэлхийн эдийн засгийн шинэ тогтолцоог төлөвлөн бараалх юм байна.
96 орны 2500 гаруй зочин энэ удаагийн хуралд оролцож байна. Тэдний дотор засгийн газрын 40 гаран тэргүүн, олон улсын байгууллагын 30 гаруй хариуцлагатан, 40-өөд орны төв банкны ерөнхийлөгч болон сангийн сайд нар байна.
Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао Хятадын төлөөлөгчдийг тэргүүлэн энэ ээлжит хуралд оролцож байна. Ерөнхий сайд Вэнь Жябао мөн 28-ны өдөр хийлгэсэн онц хурал дээр үг хэлж, банк санхүүгийн хямралтай тэмцэх Хятадын тактикийг танилцуулж, итгэлээ нэмэгдүүлж, бүх бөмбөрцгийн хамтын ажиллагаагаар дамжин хүндрэл бэрхшээлийг хамтаар туулахыг олон оронд хандан уриалжээ. Энэ бол Хятадын ерөнхий сайдын 17 жилийн дараа Давосын жил тутмын ээлжит хуралд дахин оролцож байгаа нь энэ юм. \Пэрлаймаа орчуулж,Баясгалан хянав\
|