Энэ жил Хятад, Францын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна. Хятадаас Францад суугаа элчин сайдын яам болон Францын Сенатын хамтран зохион байгуулсан "Хятад, Францын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн гэрэл зургийн үзэсгэлэн" 28-ны өдөр Парисын Лухембург ордонд ажиллаа эхлэв.
Хятадаас Францад суугаа элчин сайд Күн Чуань, Хятадын ард түмний гадаад харилцааны сурч судлах нийгэмлэгийн дарга Ян Вэньчан, Францын Сенатын дарга Г. Ларгнер, экс ерөнхий сайд Рафарин болон Францын олон салбарын найрсаг зүтгэлтнүүд мөн өдрийн нээлтийн ёслолд оролцов. Энэ удаагийн үзэсгэлэнд тавьсан 45 ширхэг гэрэл зураг нь Хятад, Францын дипломат харилцаа тогтоосноос хойших хоёр орны улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан техник зэрэг салбарын харилцаа холбоо, хамтын ажиллагааг гэрчлэн харуулсан байна.
Дарга Ян Вэньчан нээлтийн ёслол дээр хэлсэн үгэндээ, энэ гэрэл зургийн үзэсгэлэн нь Хятад, Францын харилцааны 45 жилийн турш тасралтгүй хөгжиж ирсэн замналыг бид бүхэнд эргэн сануулсан байна. Хоёр орны хоорондох харилцаа хоёр орон хоёр ард түмэнд ач тус хүртээсэн төдийгүй, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжилд ч хувь нэмэр оруулсан гэдгийг үүнээс бид гүнзгий ойлгож болно гэж тэмдэглэв. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|