• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-30 16:25:44    
Их Британи, Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Ерөнхий сайд Вэнь Жябаогийн айлчлалыг нааштай үнэлэв

Синьхуа Агентлаг

      Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 27-ны өдрийн үдээс өмнөөс Швейцари, Герман, Испани, Их Британи болон Европын Холбооны төв байранд албан ёсны айлчлал хийсэн бөгөөд Швейцарийн Давос хотноо болсон дэлхийн эдийн засгийн асуудлаарх чуулга уулзалтын 2009 оны жил тутмын хуралд оролцжээ. Их Британи болон Германы хэвлэл мэдэээллийн хэрэгслүүд өгүүлэл нийтэлцгээж, Ерөнхий сайд Вэнь Жябаогийн Европод хийж байгаа айлчлалыг нааштай үнэлсэн байна.

      Ерөнхий сайд Вэнь Жябаогийн дэлхийн эдийн засгийн асуудлаарх чуулга уулзалтын 2009 оны жил тутмын хурал дээр хэлсэн үгийг Их Британийн хэвлэл мэдэээллийн гол гол хэрэгслүүд 29-ний өдөр нийтэлж, Хятадын эдийн засагт Вэнь Жябао итгэлтэй байгааг онцолсон байна. "Финанкиал Таймес" сонинд тэмдэглэхдээ, Вэнь Жябаогийн итгэл дүүрэн хэлсэн үг нь уг хурлын өөдрөг бус уур амьсгалтай тодорхой харьцуулал боллоо гэжээ. Хятадын эдийн засагт сэргэн хөгжих анхны байдал илэрснийг Вэнь Жябао тэмдэглээд, дэлхий нийт хамтаар энэ хямралыг ялан давах гэсэн Хятад улсын итгэл зоригийг илэрхийлсэн байна гэж "Гвардиан", "Дайли Телеграф" сонинд тэмдэглэжээ.

     Европын Холбоо Хятад улстай их олон асуудлаар зөвшилцөл хийнэ, үүнд олон улсын үйл хэрэг болон олон улсын банк санхүүгийн хямрал багтаж байна гэж Европын Холбооны гадаад харилцаа, аюулгүйн бодлогын асуудал хариуцсан дээд төлөөлөгч Жавиер Солана саяхан хэлснийг BBC 28-ны өдөр мэдээлжээ.

     Ерөнхий сайд Вэнь Жябаогийн Германд хийсэн айлчлалыг Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 29-ний өдөр нааштай үнэллээ. "Ханделсблатт" сонинд тэмдэглэхдээ, олон улсын хэмжээнд банк санхүүгийн хямрал гарч байгаа байдалд, Германы эдийн засгийн салбарынхан Хятад улсыг улмаар чухал болж бий түнш гэж үзэж байна. Хятад улсын хэрэгжүүлж байгаа дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх зорилготой 4 триллион юаний төлөвлөгөө нь Германы үйлдвэр худалдааны салбарынханд боломж тохиол хангаж, Германы экспортын тулгуур түшиг болно гэлээ. Дэлхий нийтэд эдийн засгийн хямрал гарч байгаа байдалд, Герман, Хятад хоёр орон хамтран ажиллах нь чухал ач холбогдолтой юм гэж "Дайли Миррор" сонинд тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав.\