• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-30 17:46:27    
Вэнь Жябао болон Ангела Меркел хэлэлцээ хийв

Хятадын Олон Улсын Радио

      Германд албан ёсны айлчлал хийж байгаа Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао орон нутгийн цагаар 29-ний өдөр Берлинд Германы Канцлер Ангела Меркелтэй хэлэлцээ хийж, Хятад, Германы харилцаа, банк санхүүгийн хямралтай хамтаар тэмцэх зэрэг асуудлаар маш олон нийтлэг ойлголтод хүрсэн байна.

     Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ, өнөө, олон улсын улс төр, эдийн засгийн байдал ээдрээн будлиан, өөрчлөлттэй болж, Хятад, Германы хамтын ашиг сонирхол өргөжлөө. Банк санхүүгийн хямралтай хамтаар тэмцэх нь хоёр талын тэргүүн чухал үүрэг юм гэжээ. Ангела Меркел хэлэхдээ, олон улс дахь Хятадын байр суурь болон гүйцэтгэж байгаа үүргийг Герман дээд хэмжээнд чухалд үзэж, хоёр орны яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны төвшнийг цаашид дээшлүүлэхэд бэлэн байна гэжээ. Хоёр талын худалдааны хөрөнгө оруулалтыг тогтуунаар нэмэгдэхэд тус дөхөм үзүүлж, жижиг, дунд аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг нь дэмжих, эрчим хүч хэмнэн байгаль орчныг хамгаалах хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зэрэг талаар хамтаар хүчин чармайлт гаргахыг хоёр тал зөвшөөрсөн байна. Хэлэлцээний дараа, хоёр орны Ерөнхий сайд нар Хятад, Герман хоёр талын хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурах ёслолд байлцаж, "хамтаар хүчин чармайлт гаргаж дэлхийн эдийн засгийн байдлыг тогтуун болгох тухай Хятад, Германы хамтарсан мэдэгдэл" нийтэлсэн байна.

     29-ний өдөр Берлинд зохиосон Хятад, Германы эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны 5-р чуулга уулзалтад Ерөнхий сайд Вэнь Жябао болон Канцлер Ангела Меркел хамтаар оролцсон байна.

     Мөн 29-ний өдөр Германы Ерөнхийлөгч Хорст Коенлер Ерөнхийлөгчийн ордондоо Ерөнхий сайд Вэнь Жябаотой уулзсан байна. Пэрлаймаа орчуулж,О.Дарамбазар хянав.\