Их Британид айлчилж байгаа Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао тухайн орон нутгийн цагаар 1-р сарын 31-ний өдөр Лондонд Хятад, Их Британийн худалдааны төлөөлөгчидтэй уулзах үед хэлэхдээ, Хятад улс худалдааны ивээх үзлийг эсэргүүцэж, худалдааны ашиг хөөцөлдөхгүй гэжээ.
Вэнь Жябао мөн өдөр Хятад, Их Британийн худалдааны "хошууч"--48 корпорацын клубийн дарга Жек Пери болон залуучуудын төлөөлөгчидтэй уулзсан байна. Вэнь Жябао хэлэхдээ, Хятад улс нь Их Британи болон Европын холбооноос их хэмжээний техник, тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн импортоор авахыг хүсэж байна гэжээ.
Уулзалтын явцад, Ерөнхий сайд Вэнь Жябао залуучуудын төлөөлөгчидтэй эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, хүмүүнлэг, боловсролын солилцоо, юаний ханш зэрэг асуудлыг авч хэлэлцжээ. Вэнь Жябао хэлэхдээ, бүх дэлхийд банк санхүүгийн хямрал гарч буй нөхцөлд юаний ханшийг тогтвортой байлгах нь дэлхийн эдийн засагт ашигтай юм гэжээ.
Ерөнхий сайд Вэньжябао мөн өдөр бас Хятадаас Их Британид суугаа банк санхүүгийн байгуулагуудын ажилтнуудтай уулзсан байна.
Ерөнхий сайд ВэньЖябао Их Британид албан ёсны айлчлал хийхээр 1-р сарын 31-ний үдээс хойно Лондонд хүрэлцэн очсон юм. Тэрээр хэлэх үгээ нисэх онгоцны буудалд бичгээр тарааж тэмдэглэхдээ, айлчлал маань хоёр орны ард түмний найрамдлыг нэмэгдүүлэх, Хятад, Их Британийн харилцааны өрнүүн хөгжлийг ахиулах шинэ боломж тохиол болохыг хүсэж байна гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, О.Дарамбазар хянав.\
|