Хойд Солонгосын дээд удирдагч Ким Чен Ир саяхан Хуангхае-до арал дахь Есонггангийн залуучууд 1-р хэмээх усан цахилгаан станцын ажил байдалтай танилцжээ. Өөрийн үүрэг хариуцлагаа бат дээдэлж, цахилгаан эрчим хүчний хангамж дутагдаж байгаа асуудлыг бүх хүчнээ дайчлан зохицуулж, эх орноо хүчирхэгжүүлэн байгуулахад хувь нэмэр оруулахыг Ким Чен Ир цахилгаан эрчим хүчний салбарынханд шаардсаныг Хойд Солонгосын "Нодон Синмун сонин"-ы 2-р сарын 1-ний дугаарт мэдээлжээ.
Манай арми ард итгэл зориг төгөлдрөөр эх орноо хүчирхэгжүүлэн байгуулах ажлыг эрчтэй хийж байна. Өнөөгийн чухал нэгэн асуудал бол цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг ихээр нэмэгдүүлэх явдал болж байна. Цахилгаан эрчим хүчний хангамжийг зохицуулах асуудлын талаар, өөрийн орны гол мөрөн ихтэй байдаг онцлогийг харгалзан усан цахилгаан станцыг ихээр байгуулахын зэрэгцээ, усан цахилгаан станц болон дулааны цахилгааныг хослуулах чиг шугам хэрэгжүүлэн, дулааны цахилгааны олон станц байгуулах хэрэгтэй гэж Ким Чен Ир тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|