Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао Их Британид хийсэн албан ёсны айлчлалаа орон нутгийн цагаар 2-ны өдөр өндөрлүүлээд, тусгай нисэх онгоцоор Бээжиндээ буцан ирлээ.
Ерөнхий сайд Вэнь Жябао айлчланынхаа үеэр Их Британийн Ерөнхий сайд Гордан Браунтай хэлэлцээ хийж, хоёр талын харилцааны хөгжлийг нааштай үнэлсэн бөгөөд Хятад, Их Британийн харилцааг нэн өндөр төвшинд дэвшүүлэн хөгжүүлнэ гэж илэрхийлжээ. Хоёр тал бас зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, худалдааны ивээх үзлийг эсэргүүцэх, дэлхийн банк санхүүгийн хямралтай тэмцэх асуудлаар нийтлэг ойлголтод хүрлээ. Үүнээс гадна, Ерөнхий сайд Вэнь Жябао бас Их Британийн экс Ерөнхий сайд Тони Блайр нарын зэрэг хүмүүстэй уулзсан бөгөөд чухал чухал олон арга хэмжээнд оролцсон байна.
Ерөнхий сайдын айлчлалын үеэр, хоёр тал "Хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн олон улсын банк санхүүгийн хямралтай тэмцэх тухай Хятад, Их Британийн хамтарсан мэдэгдэл" нийтэлсэн бөгөөд эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалт, цахилгаан эрчим хүч, оюуны өмчийн эрх, хотын хөгжил зэрэг салбар дахь хоёр талын хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үзсэг зуржээ.
Ерөнхий сайд Вэнь Жябао бас Камбриж Их Сргуульд үг хэлж, Хятад улс нээлттэй, багтаамжтай чиг шугмыг үүрд баримталж, дэлхий нийттэй эв зохицонгуй хөгжиж хамтаар дэвшинэ гэж тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж Баясгалан хянав.\
|