
Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао орон нутгийн цагаар 2-ны өдөр Лондоны Даунин гудамжны 10-р номер дахь Ерөнхий сайдын ордонд Их Британийн Ерөнхий сайд Гордан Браунтай хэлэлцээ хийлээ.
Хоёр орны удирдагчид Хятад, Их Британийн харилцааны хөгжлийг нааштай үнэлсэн бөгөөд банк санхүүгийн хямралтай хамтаар тэмцэхтэй холбогдуулан, хоёр талын эдийн засаг, банк санхүүгийн бодлогын талаар ойлголцол, зохицуулалтаа эрчимжүүлэх, хоёр талын худалдааны цар хэмжээг өргөтгөх, худалдаа болон хөрөнгө оруулалтын ивээх үзлийг хамтаар эсэргүүцэх, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, нийгэм соёлын солилцоо, хамтын ажиллагааг чухалд үзэх зэрэг 4 зүйлт нийтлэг ойлголтод хүрсэн байна.
Вэнь Жябао олон улсын банк санхүүгийн тогтолцооны өөрчлөлтийн талаарх Хятадын талын 4 зүйлт саналыг дэвшүүлэв. Тухайлбал: улс орнуудын макро эдийн засгийн бодлогын талаарх ойлголт, зохицуулалтыг эрчимжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтын ивээх үзлийг тогтоон барих, хөгжлийн асуудлыг олон улсын хамтын нийгэмлэг цаашид анхаарал тавихад тус төхөм үзүүлэх, олон улсын банк санхүүгийн төв голч, шударга, багтаамжтай, дэг журамтай тогтолцоо тогтоохыг ахиулах, олон улсын банк санхүүгийн хяналт удирдлагын тогтолцоонд өөрчлөлт хийж боловсронгуй болгоход тус төхөм үзүүлэх зэрэг эдгээр болно.

Гордан Браун Их Британийн байр суурь, зорилтыг танилцууллаа. Тэрээр тэмдэглэхдээ, олон улсын банк санхүүгийн тогтолцоог дахин тогтоож, хяналт удирдлага, урьдчилан сэрэмжлүүлэг өгөхийг чангатгах шаардлагатай. Энэ талаар Хятадын гүйцэтгэж байгаа үүргийг Их Британи чухалд үзэж байна. Хятадын талтай ойлголцлого, зохицуулалтаа эрчимжүүлж, 20-ын бүлгийн Лондоны дээд уулзалтыг төсөөлсөн зорилтод хүргэхэд хамтаар тус дөхөм үзүүлэхэд Их Британи бэлэн байна. Банк санхүүг тогтвортой болгох асуудлаарх чуулга уулзалтад Хятадын оролцохыг Их Британи дэмжинэ гэжээ.
Хэлэлцээний дараа, хоёр тал "хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон улсын банк санхүүгийн хямралтай идэвхтэй тэмцэх тухай Хятад, Их Британийн хамтарсан мэдэгдэл" нийтэлжээ. /Баясгалан орчуулж О.Дарамбазар хянав./
|