Мексикийн Засгийн газрын урилгаар Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин орон нутгийн цагаар 9-ний өдөр Мехико хотод хүрэлцэн очиж Мексикт албан ёсны айлчлал хийж эхэлсэн байна.
Ши Жиньпин нь нисэх онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тарааж тэмдэглэхдээ, Хятад, Мексик дипломат харилцаа тогтоосноос хойших 37 жид, хоёр орны олон салбар дахь найрсаг хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрсэн. 2003 оны 12-р сард Хятад, Мексик стратегийн түншийн харилцаа тогтоож, хоёр орны харилцаа нь хөгжлийн шинэ үе шатанд орсон байна. Хятад, Мексикийн найрамдлын сайн сайхан ирээдүйд Хятадын тал итгэл төгс байж, энэ айлчлал маань нөхөрлөлийг зузаатгаж, нийтлэг ойлголтыг өргөжүүлж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хөгжлийг ахиулах зорилтод хүрнэ гэдэгт итгэж байна гэжээ.
Айлчлалын хугацаанд, Ши Жиньпин Мексикийн Ерөнхийлөгч Фелип Калдерон Хиножоса зэрэг Мексикийн удирдагчидтай хоёр талын харилцаа болон харилцан сонирхож байгаа асуудлаар санал бодлоо гүнзгий солилцох болно.\Хүчит орчуулж, О.Дарамбазар хянав.\
|