• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-10 16:20:43    
Ерөнхий арга хэмжээ авч , Афганистаны дайны сорилтыг туулна

Синьхуа Агентлаг

      Америкийн ерөнхийлөгч Барак Обама 9-ний өдөр хэлэхдээ, Афганистанд Америк мөн ноцтой сорилтыг туулсаар байна . Цэргийн болон дипломат зэрэг ерөнхийлсөн арга хэмжээ авснаар Америк болон холбоотон орнуудын хамтын ажиллагаанд ахиц гарна гэжээ.

      Барак Обама мөн орой хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Иракийн улс төрийн тогтолцоо нь үйл ажиллагаагаа үр ашигтай явуулж эхэлсэн бол Афганистанд харин энэ тал дээр огтхон ч хэрэгжиж эхлээгүй гэж үзэж байна. Үүнээс гадна, Афганистан болон Пакистаны хилийн нутагт Талибан болон "Ал-Кайда" бүлэглэл мөн үйл ажиллагаагаа явуулсаар байгаа , тэдний бааз суурийг үндсээр нь устгаж чадаагүй юм гэжээ.

      Обама цааш нь хэлэхдээ, Ирак болон Афганистаны дайны үйл ажиллагааг хариуцаж байгаа Америкийн төв жанжин штабын командлагч Дэвид Ховелл, Америкийн шинээр томилогдсон Пакистан болон Афганистаны тусгай элч Ричард Холбруук нар эдгээр районы байдалд үнэлгээ хийж байгаа бөгөөд зохистой арга бодлогыг тогтооно гэжээ. \Сарантуяа орчуулж, Пэрлаймаа хянав\