Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Хүй Лянюй 9-ний өдөр Аргентины нийслэл Буэнос айрес хотноо уг орны засгийн газрын тэргүүн сайд Сергио Массатай хэлэлцээ хийлээ. Хоёр тал Хятад Аргентины харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал бодлоо солилцож, нийтлэг ойлголтод хүрсэн байна.
Хүй Лянюй хэлэхдээ, Хятад Аргентин 1972 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа урагштай хөгжиж байна. 2004 онд дарга Хү Жиньтао болон ерөнхийлөгч Нестор Кирчнер нар харилцан айлчилж, Хятад Аргентины стратегийн түншийн харилцааг тогтоосноос хойш, хоёр талын харилцаа бүх талын түргэн хөгжлийн шинэ шатанд ахисан байна. Хоёр тал бие биеийнхээ гол чухал ашиг сонирхолтой холбоотой асуудлаар харилцан ойлголцон туслалцаж, хоёр орны худалдааны хэмжээ нь ихээр нэмэгдэж, харилцан хөрөнгө оруулах нь тасралтгүй өсөн нэмэгдсэн байна гэжээ.
Сергио Масса хэлэхдээ, Аргентин нь Хятад улсыг сайн түнш хэмээн үзэж, хоёр орны улс төр, эдийн засаг худалдаа, хүмүүнлэг соёл зэрэг салбар дахь хамтын ажиллагаа баялаг үр бүтээмжтэй болсон байна. Хятад улсын түргэн хөгжил нь олон улсын болоод бүс нутгийн үйл хэрэгт өдөр ирэх тусмаа чухал үүрэг гүйцэтгэж, Хятад улстай тал бүрийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлж, харилцан ашигтай байж хамтаар ашиг хүртэхийг хайхад Аргентины тал бэлэн байна. Тайвань, Төвдийн холбогдох асуудлаар Аргентины тал нэг Хятадын бодлогоо эрс баримтлах болно гэжээ.\Хүчит орчуулж, Пэрлаймаа хянав\
|